Дорноговийн нутгаар энэ өвлийн анхны цас оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-16 23:20:57
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн зарим нутгаар энэ сарын 15-нд цас орлоо. Сайншанд, Мандах, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан сумын нутагт 0.2 мм-ээс 3.1 мм хэмжээний хур тунадас унасан талаар аймгийн УЦУОША-наас мэдээлэв.
Учир нь энэ өвлийн адаг сар хүртэл Дорноговийн ихэнх нутгаар цасгүй дулаахан байсан бөгөөд өвлийн анхны цас орсон нь энэ юм.
Мөн энэ сарын 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд нийт нутгаар дахин цас орох төлөвтэй байгаа аж. Дорноговьд агаарын температур өдөртөө дунджаар -10 хэм, салхины хурд секундэд есөн метр байгаа бол шөнөдөө -20 хэм орчим хүйтэн байна.
Цас орж Даланжаргалан-Сайншанд-Эрдэнэ сумын чиглэлийн босоо тэнхлэгийн автозам дагуу хальтиргаа, гулгаа үүссэн тул жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Х.Эрдэнэбулган
Related news