Махны үнэ өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Дэлгэрэх хүнсний захад махны үнэ өмнөх сарын мөн үеийнхээс 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, тус захад өнөөдөр хонины мах нэг кг нь 4500 төгрөг, ямааных 4000 төгрөг, үхрийн мах 4500-5000 төгрөгөөр, гулуузаар буюу бөөний үнээр авбал 200-300 төгрөгөөр хямдарч байна.
Мөн дайвар бүтээгдэхүүний үнэ ч өсчээ. Богийн гэдэс 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол 1500-2000, толгой 1000 төгрөгийн ханштай байна.
"Цагаан сар дөхсөнтэй холбоотой худалдан авалт сайн байгаа. Ямааны мах илүү гүйлгээтэй байна. Бидний хувьд малчдаас орж ирж байгаа махыг цөөн хэдэн төгрөг нэмээд л зардаг: Цаашид үнэ ямар байхыг хэлж мэдэхгүй байна" хэмээн худалдаачид ярив.
Сар шинийн баярын гол хэрэглээний нэг хонины ууц, үхрийн өвчүүний худалдаа ч Дэлгэрэх захад гарчээ. Үхрийн өвчүү кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байгаа бол ууцны мах кг нь 5000 төгрөгийн ханштай байна.
Б.Мөнхзул