Дорноговь аймгийн хүн ам 2.4 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улирч одсон 2017 оны эцэст Дорноговь аймгийн хүн ам 68.2 мянган байнгын оршин суугчтай болж өмнөх оныхоос 2.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлтийг аймгийн Статитсикийн хэлтсээс гаргажээ.
Нийт хүн амын 50.0 хувь буюу 34.1 мянга нь эмэгтэйчүүд, 50.0 хувь буюу 34.1 мянга нь эрэгтэйчүүд байна. Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Өргөн, Хатанбулаг, Эрдэнэ, Сайншанд, Замын-үүд сумдын хүн амын тоо 0.3-4.1 хувиар нэмэгджээ.
Хүн амын 63.1 хувь буюу 43.0 мянга нь Сайншанд, Замын-Үүд суманд оршин суудаг аж. 2017 оны эцэст 20844 өрхтэй болсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 2.9 хувиар буюу 545 өрхөөр нэмэгджээ. Нэг өрхөд ногдох хүний тоо 3.3 байна. Хүн ам өсөхөд уул уурхайн салбарын сэргэлт нөлөөлжээ.
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон команиудын ажилчдыг Дорноговийн харьяалалтай болгох, албан татварыг орон нутагт төлүүлдэг болгох зэрэг ажлыг зохион байгуулсан нь аймгийн хүн ам өсөхөд нөлөө үзүүлсэн аж.

Х.Эрдэнэбулган