Волейболын идэрчүүдийн аваргын тэмцээнд 300 гаруй тамирчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан спортыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж тус аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн волейболын холбоо хамтран “Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн волейболын ирдэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа.
Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу 21 хүртэлх оноогоор тоглож, тэмцээнд Ховд их сургуулийн лицей сургууль, Хөгжил Политехник коллежийн оюутнууд, Жаргалант сумын ЕБС-ийн 7 сургууль, тус аймгийн сумдын сургуулийн 15-18 насны 300 гаруй охид, хөвгүүд оролцлоо.
Ховд аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд нэгдүгээр байрыг Булган сум сургууль, хоёрдугаар байрыг Прогресс сургууль,3-р байрыг Булган сумын хоёрдугаар 10 жилийн сургууль тус тус эзэлжээ.
Тэмцээнд волейболын Олон улсын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэлийн шавь нар, Амаржаргал дасгалжуулагчтай Прогресс сургуулийн охидын баг-алт, хөвгүүдийн баг-мөнгөн медаль авлаа. Тус тэмцээнээс Прогресс сургуулийн тамирчин У.Анужин шилдэг довтлогчийн шагнал авлаа.

А.Бямбасүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days