Усны тоолууртай өрхийн тоо 400-аар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээ ХХК, Шим-Ус ОНӨААТҮГазартай хамтран Жаргалант сумын хэмжээнд 43 албан байгууллага, 2740 айл өрхийн усны тоолууржуулалтын явцад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар хоёр тоолууртай 1484 айл өрх, нэг тоолууртай 204 айл өрх, тоолуургүй 1016 айл өрх, 36 хувийн орон сууц байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад усны тоолууртай айлын тоо 400-аар нэмэгдэж, шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад усны тоолуур тавиагүй бол ашиглалтад хүлээж авахгүй байх шалгуур тавьсан байна.
Хоёр тоолууртай гэдэг нь хэрэглээний халуун, хүйтэн усных бөгөөд ер нь хоёр тоолууртай байх заалттай юм байна. Учир нь зарим айл өрхүүд халуун, хүйтэн ус зэрэг хэрэглэчихээд халуун усны үнийг дулааны станцад төлсөн гэж дунд нь цохилдуулж төлөхгүй байх тохиолдол гардаг байна.
Айл өрхүүдийг усны тоолууртай болгосноор 1 м куб усыг 440 төгрөгөөр тооцож авдаг, хэмнэлттэй зарцуулалт бий болж байна гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

А.Бямбасүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days