54 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-10 13:50:06
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 2018 онд Орон нутаг хөгжүүлэх сан
/ОНХС/-гаас 54 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийх төсөв батлагджээ.
"Сумын айл өрх, албан байгууллагуудыг хаягжуулахад 10 сая, Эм эргэлтийн сангийн байрны засварын ажилд найман сая, уст цэгийг тохижуулахад 10 сая, мал угаалгын ванн худалдан авахад 12 сая гэх зэргээр  зарцуулахаар төлөвлөсөн" гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал ярив.
Дашрамд дурдахад уул уурхайн салбарын орлогоор санхүүжүүлж сумдад хуваарилдаг ОНХС -гийн  хөрөнгийн хэмжээ жил ирэх тусам буурч буй бөгөөд 2017 онд тус суманд 100 гаруй сая төгрөг хуваарилж байсан бол энэ жил 54 сая болж буурсан байна.
Х.Эрдэнэбулган
Related news