Шатрын улсын аваргаар Дорноговийн тамирчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-10 13:45:06
Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохиогддог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн шатарчин Э.Одгэрэл түрүүлж аваргын алтан медаль хүртлээ.
Тэрээр 2017 оны 12 дугаар сарын 09 -нөөс 10 -нд болсон шатар сонирхогчдын Дорноговь аймгийн аварга шалгаруулам тэмцээнд түрүүлж улсад оролцох эрхээ авч байсан юм.
Харин эрэгтэйчүүдийн тэмцээнд Хатанбулаг сумын тамирчин Г.Баттүвшин улсын аварга шалгаруулах тэмцээний долдугаар байрт шалгарсан бол Замын-Үүд сумын тамирчин Б.Анхбаяр 23 дугаар байрт жагсжээ.
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 06 - 07 -нд Улаанбаатар хотод болсон юм.
Х.Эрдэнэбулган
Related news