Нийслэлийн агаарын бохирдол хэвийн хэмжээнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 13:11:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр нийслэлд агаарын бохирдол хэвийн хэмжээнд байна.

Тухайлбал, нисэх, МҮОНРТ, Амгалан, Мишээл экспо, Монгол газар орчимд агаарын чанарын индекс “хэвийн” бол Ургах наран хороолол орчимд “цэвэр” байна. Харин 100 айл, Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Баянхошуунд бага зэргийн бохирдолтой байгаа юм.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Ч.Ариунболд
Related news