2020 он гэхэд Нийслэлд 100 сургууль, 100 цэцэрлэг нэмж ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын орлогч нар 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
Улаанбаатар хот өндөр технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлж, бие даасан эдийн засаг бүхий иргэнээ дээдэлсэн, олон улсад өрсөлдөх чадвартай, Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болох зорилго тавин ажиллаж байна. НЗДТГ-аас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хууль, эрхзүйн орчныг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлсэн гэдгийг Хотын дарга С.Батболд хуралдааны эхэнд онцлов. Мөн тэрбээр Нийслэлийн удирдлагууд ирэх онд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж зэрэг 1.3 их наяд төгрөгөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурьдлаа.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт 66 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк (АХБ), Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны санхүүжилтээр 2014-2024 онд Улаанбаатар хотын хэд хэдэн хэсэг Дэд төв байгуулахаар ажиллаж байгаа. Үүнээс 2015-2020 онд АХБ-ны 225.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дэд төвүүдийг шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвд 107.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Баянхошуу дэд төвд энэ онд 6.3 км, Сэлбэ дэд төвд 2.3 км ариутга татуургын шугам татаж дуусгасан байна. Мөн МСҮТ, цэцэрлэг, сургуулийн барилгуудыг барих тендерийг зарласан бөгөөд ирэх онд бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дэд төвүүдийн төлөвлөлтийн ажил 2018 онд эхлэнэ гэдгийг НЗД-ын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү хэллээ.
Тэрбээр, “2017 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Багануур үйлдвэрлэл, технологийн паркын дэд бүтцийн зураг төслийг боловсруулж дууссан. Эдгээр ажлыг 2018 онд үргэлжлүүлэх болно. Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, түрээсийн болон түр суурьших орон сууцыг хөгжүүлэх, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, өндөр технологийн бие даасан инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцыг буулган дахин барилгажуулах зэрэг ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Үүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Ханын материалд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх түрээсийн орон сууц, Яармагийн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр зэргийг нэрлэж болно. Энэ онд 17.1 км автозам шинээр барьж, 9.8 км замыг өргөтгөн шинэчилж, 57 метр урт автомашин болон явган хүний гүүрэн гарцыг байгуулсан. Ирэх онд 37.3 тэрбум төгрөгөөр автозамын салбарт бүтээн байгуулалтад зарцуулах юм” гэлээ.
2017 онд Улаанбаатар хотын ногоон хөгжлийн чиглэлд 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасны дийлэнхийг агаарын бохирдлыг бууруулах ажил эзэлжээ. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, гэр хорооллын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх, нам даралтын 45 зуухыг буулгах зэрэг ажлыг хэрэгжүүлсэн. Ирэх онд 67 зуухыг буулгахаар төлөвлөсөн. Ингэснээр нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээг 10 хувиар бууруулах боломжтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэллээ.
Мөн тэрбээр, “Нийслэлийн агаарын бохирдлын 4 хувийг автомашины дугуйнаас эхлээд шатааж болох бүгдийг түлдэг өрхүүд бүрдүүлж байна. Тиймээс эдгээр өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох, тараах зэрэг халамжийн ажлыг өрнүүлж байна. Мөн 91 цэцэрлэг, 21 сургууль, 11 эмнэлгийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангасан” гэлээ.
Түүнчлэн байгаль орчин аялал жуулчлал, ногоон хөгжлийн салбарт хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх, иргэдийн амралтын өдрөөр аялж, зугаалах Чингэлтэй болон Богд хаан ууланд алхах замыг шинээр тохижуулсан зэргийг дурьдлаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар нийслэлийн ундны усны эх үүсгүүрийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн усыг дахин ашиглах үйлдвэр байгуулна.
Нийслэлийн хэмжээнд 670 цэцэрлэгт 113 мянга 597 хүүхэд сурч байгаа юм. Энэ нь нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 77.6 хувьтай тэнцэж буй үзүүлэлт юм. Мөн 241 ерөнхий боловсролын сургуульд 249 мянга 593 сурагч суралцаж байна. Энэ онд 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр сургуулийн хүчин чадал 7480 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 1565 ороор нэмэгдэв. Нийслэлийн удирдлагууд цэцэрлэггүй бүх хороог цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд 2018 онд 100 гаруй сургууль, 100 орчим цэцэрлэгийн барилгын ажилыг эхлүүлж, 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд Гэмтэл, мэс заслын тасаг байгуулжээ. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс буурч байгааг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр, “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн эмэнэлэгт Химийн эмчилгээний тасаг байгуулж, хүчин чадлыг нь өргөтгөсөн. “Сүрьеэгүй Улаанбаатар”, “Эрүүл залуус” аян, “Сувилагчийн алдар” зэрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Энэ мэт шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулснаар иргэдийн дунд халдварт өвчин, эх, нялхсын эндэгдэл буурч байга” гэлээ.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, аливаа шийдвэр гаргахдаа иргэдээс санал авдаг байх, олон нийтэд нийслэлийн иргэний соёлыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх дэд бүтцийг бүрдүүлэх зэрэг санал хэллээ. Нийслэлийн удирдлагууд тэдний саналг хүлээн авч, ирэх жилүүдэд хийх ажилдаа тусгахаа илэрхийлэв.

Ч.Ариунболд