“Гэр бүлийн үнэ цэнэ”-ийг ойлгуулахад хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:42:43

Хэнтий аймгийн хэмжээнд шинээр гэр бүл болж буй иргэдэд зориулж “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Шүүхийн тамгын газрын 2015 календарчилсан төлөвлөгөөнд заагдсаны дагуу Сум дундын иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа удирдсан бөгөөд Шүүхийн тамгын газраас шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ, эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Уртнасан,  Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн хамгаалах байрны мэргэжилтэн О.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлийн ахлах бүртгэгч Ш.Мөнхзул, иргэний улсын бүртгэгч н.Ганцэцэг, Хэрлэн суман дахь иргэний бүртгэлийн улсын бүртгэгч н.Ундармалтуяа нар оролцлоо.

Тус хэлэлцүүлэг нь гэр бүлийн тухай хуулиар хүлээх үүргийг таниулан ойлгуулах шийдлийг олох, гэр бүлийн үнэ цэнийн талаар ойлгомжтой, зөв зохистой мэдээллийг ямар хэлбэрээр, хэрхэн өгөх талаар төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулахад зорилготой аж.

.Хэлэлцүүлгээр шинээр гэр бүлээ батлуулах гэрлэгчдэд Шүүхийн тамгын газар, УБХ, ХГБХХ буюу 3 байгууллагын хамтарсан гэр бүлийн хуульд заасан эрх, үүргийн тухай танилцуулж, гэрлэгчдэд хүргүүлэх, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газар, УБХ, ХГБХХ-ээс 1-2 хүнтэй хамтарсан баг гарган шинээр гэр бүл болсон хосуудад сургалт явуулах зэрэг асуудлаар тус тус хамтран ажиллахаар болов.

Мөн хамтарсан баг ЕБС-ийн ахлах болон өсвөр насныханд гэр бүлийн үнэ цэнийн талаар болон гэр бүл болоход хүлээх хариуцлагын талаар сургалт явуулах  аж.

О.Буянхишиг

 

 

Related news