Малчид чуулгандаа морьтойгоо иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:30:09

Хэнтий аймгийн Биндэр сумаас бэлтгэсэн товч мэдээнүүд

Монгол бахархалын өдрийн хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн төсөвт байгууллагын ажилтан албан хаагчид болон ЕБС-ийн сурагчид өдөр үндэсний хувцсаа өмслөө. Энэ үеэр сумын 120 залуу малчин үндэсний хувцсаараа гоёж, морио унан ирж чуулга уулзалтдаа оролцлоо.

Тус уулзалтаар ойрын зайн уралдаан болон “Морьтой буухиа” тэмцээнийг зохион байгууллаа. Ойрын зайн уралдаанд А.Баярсайханы хонгор морь түрүүлж, Н.Хатанзоригийн буудай морь аман хүзүүджээ.

Мөн “Морьтой буухиа” тэмцээнд 10 баг оролцсоноос. 1-р байрт 4-р багийн Дэлгэрхаан баг, 2-р байранд 1-р багийн Баянбүрд баг тус тус шалгарсан аж.

О.Буянхишиг

Related news