“Шилэн эмнэлэг” төсөл үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, урт дараалалгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус эмнэлгийн эхний шат өнгөрсөн 10 сард хэрэгжиж эхэлсэн бол 12 дугаар сарын 21-нд 2 дах шат нээлтээ хийн хэрэгжиж эхэллээ.
Хоёр дахь шатанд түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчилж дуудлагын 12 автомашинаас 10 автомашинд GPS аппарат суурилуулжээ. Энэхүү GPS-ийг авто машинуудад суурилуулснаар тухайн дуудлагын авто машин хаана, ямар хурдтай явж байгааг хянах бүрэн боломжтой болж байгаараа онцлог юм.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын утсанд өдөрт 90-100 дуудлага ирж байгаа ажээ. Дуудлагын дийлэнх хувийг томуугийн өвчлөл, даралт, зүрх, авто ослын дуудлага эзэлж байгаа юм байна.
Нэгдүгээр ээлжийн шилэн эмнэлэг төсөл Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэн оочир, дугаарлалтыг цахимжуулж /7037-1103/ утсаар болон /emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах, шуурхай ил тод нээлттэй байдлыг хангасан байна.
Ингэснээр сүүлийн хоёр сарын хугацаанд ачаалал багассан, цахим бүртгэлийг хэвшүүлэх ажил үргэлжлэн хийгдэж иргэдийг мэдээллээр хангах зөвлөн туслах үйлчилгээг хүргэж байгаа гэж Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга онцоллоо

Л.Отгонбаатар