Дэлхийн 198 оронд гарч буй шилдэг баримтат кинонууд монголчуудын хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 198 орны 75 өргөн нэвтрүүлгийн сүлжээг нэгтгэсэн “World Stories” төслийг хэрэгжүүлэгч Дани Улсын "THE WHY" байгууллага, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа нийгмийн эмзэг асуудлуудыг тэнцвэртэйгээр хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйн зарчим, ёс зүйн хүрээнд хөндөж тавьсан өдгөө дэлхийн олон сая үзэгчдийн хүртээл болж буй шилдэг баримтат кинонууд монгол үзэгчдийн хүртээл болох боломж бүрдэж байгаа юм. Мөн тухайн баримтат киног тойрсон хэлэлцүүлэг өрнүүлэх, баримтат кино бүтээх арга туршлагад суралцах гэх мэт дагалдах дэд төслүүд хэрэгжинэ.
“World Stories-MNB” төслийн удирдагч Д.Оюунчимэг энэ тухайд, "World Stories” төслийн хамгийн чухал зорилгын нэг бол хараат бус үнэн бодит баримтад түшиглэсэн контент бүтээх төсөв хөрөнгөний хомсдолтой орнуудын үзэгчдэд бүтээлээ хүргэх явдал юм. Уг төслийн киног Монголын үндэсний телевиз бодлогоор дэмжин үзэгчдэдээ хүргэснээр манай үзэгчид дэлхий ертөнцийг урьд урьдынхаасаа улам илүү таньж, оюун бодол нь улам бүр тэлэх бололцоог олгож байна” гэв. Тухайлбал, “Ромагийн миссийн сургуулийн амьдрал” баримтат кинонд Хорватын Рома тосгоны охид зун бүр “Ромагийн Мисс”-ийн титмийн төлөө гоо сайхны тэмцээнд өрсөлддөг. Тэд ахлах сургуульд явж боловсролын дипломтой болохын тулд миссийн тэмцээнд түрүүлэх ёстой болдог тухай өгүүлдэг аж. Энэ мэт сэдэв бүр нь сонирхолтой 54 шилдэг баримтат кино ирэх оны нэгдүгээр улирлаас эхлэн МҮОНТ-ийн I, II дугаар сувгаар гарч эхэлнэ.
Аливаа үйл ажиллагааг эхлүүлэх баримт бичгийг баталгаажуулахдаа аль эг улс руу хэн нэгэн албан тушаалтан зорьж очдог бол энэ удаад ямар нэг зардал гаргалгүйгээр интернэтийн сүлжээ ашиглан гэрээг зуржээ.

Б.Туул