11 иргэн нүдний болор суулгах мэс засал хийлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговийн 11 иргэн БНХАУ-ын Эрээн хотод нүдний болор суулгах мэс засал хийлгэхээр боллоо.
Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны дагуу Хөх хотын эмч нар дээрх хагалгааг хийх бөгөөд шаардлагатай зардлыг Эрээний талаас шийдвэрлэсэн байна. Хагалгаа хийлгэх иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр эмч, хоёр сувилагч хариуцан явж байна.
Мөн аймгийн ЗДТГ-аас энэ онд Франц Улсын эмч нарыг Дорноговьд урьж 20 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байсан бол ирэх жил дахин үргэлжлүүлэхээр болжээ. Эрс тэс, хуурай уур амьсгалтай говийн нөхцөлд амьдарч буй иргэдийн дунд нүдний өвчлөл их байдаг аж.

Х.Эрдэнэбулган