Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөлд санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөний төсөлд иргэдийн санал авч эхэллээ. Тус аймгийн хэмжээнд 24 сум, суурин газарт нийт 25 хог хаягдлын төвлөрсөн цэг, нийт хогтой талбай 150 га-г хамарч байна.
Зөвхөн ердийн хог хаягдал төдийгүй химийн хорт бодис агуулсан хаягдлууд болох барилгын хаягдал, аккумулятор, цахилгаан хэрэгсэл, ашигласан тос, бүх төрлийн зай, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжилтийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ ч ихэсч, ил задгай, хур хуримтлал бий болсоор байна. Хогийн цэгт хаях хогны хэмжээг бууруулах, эзэнгүй хог хаягдлыг багасгах, иргэдийн ухамсар дадлыг зөв хэвшүүлэхэд хог хаягдлыг нэгдсэн журмаар тээвэрлэх, цуглуулах ажил чухал юм. Иймд ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлэн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж нөөц, түүхий эдийн хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай цэвэр технологийг дэмжих замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх, иргэдийн сэтгэлгээг өөрчилж, ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлыг зайлуулах дэд бүтцийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотойгоор хамтдаа хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчинг бүрдүүлэх чиглэлээр зорилго, үйл ажиллагааг тодорхойлж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас хог хаягдлын менежментийг сайжруулах төсөлд иргэдийн санлыг авч байгаа ажээ.
Хог хаягдлын менежмент сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулснаар нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологийг дэмжин хаягдлыг бууруулж, байгаль орчинд хал багатайгаар зайлуулах, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хатуу хог хаягдлын зохистой менежментийг төлөвшүүлж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэх үндсэн зорилготой юм.

Б.Гантуяа