Аавууд хоол хийж нэвтрүүлэгт оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:14:26

Хүүхдэд ээлтэй орон нутаг зорилтын хүрээнд “Аавуудын хоолны өдөр” нэвтрүүлэг хийлээ.

Булган аймгийн Тогооч нарын холбоо, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран  зохион байгуулсан уг арга хэмжээ нь гэр бүлийн түшиг тулгуур болсон аавуудыг алдаршуулах, нийгэм, олон нийт, гэр бүл дэх аавуудын оролцоог дэмжих, сурталчилах, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээрээ хамтдаа хооллох соёлыг түгээх зорилготой юм.

Энэхүү арга хэмжээний зочин оролцогчдоор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батчулуун, БСГ-ын дарга  ХТЗ-ийн гишүүн Д.Цогоо,  Аймгийн ХЖТ-ын дарга Г.Алдармөнх, Эрдэнэт, Булган Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Булган дахь салбарын ахлах менежер Б.Батцогоо,  аймгийн ОБГ-ын аврах ангийн бүлгийн дарга Ц. Батпүрэв  нар оролцож, өөрсдийн ажил үйлчилгээний талаар хүүхэд багачуудтай ярилцаж, санал сэтгэгдэлээ хуваалцлаа.

Тогооч аавуудын хийсэн хоолыг амтлан идэхээр урлаг, сурлага, оролцооны шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас бүтэн өнчин, зорилтот бүлгийн гэр бүлийн 50 хүүхэд  амтархан идэж санал сэтгэгдлээ хуваалцлаа.

П.Батням

Related news