Агаарын тээврийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Монголын Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх салбар бол аялал жуулчлал. Жуулчдыг эх орондоо татах гол боломжийг агаарын тээврийн салбар хариуцах ёстой гэдгийг сайд уулзалтын үеэр онцлов. Уулзалтын үеэр агаарын тээврийн компаниуд тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Тухайлбал, “МИАТ” компани техник, технологи, хүний нөөц, агаарын хөлгийн парк шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг дурьдав. Тус компани 2013 онд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 120 гаруй сая ам.доллар зээлж, “Боинг-767” онгоц худалдаж авсан бөгөөд одоогоор өрийн үлдэгдэл 70 орчим сая ам.доллар байгаа юм. Үүний хажуугаар Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалруу нүүхэд ч ихээхэн зардал орох төлөвтэй байгаа аж.
Шинээр олон улсын нислэг үйлдэж эхлэхэд эхний гурван жил алдагдалтай ажиллах магадлал өндөр байдаг аж. Тиймээс энэ хугацаанд НӨАТ-аас чөлөөлсөн тохиолдолд тасалбарын үнийг 10 хувиар бууруулах боломжтой гэдгийг “Хүннү Эйр” компанийн удирдлагууд танилцуулав. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын шинэ зам нээх шаардлагатай байгаа гэв.
“Тэнгэрийн улаач”, “Блю скай”, “Toмас Эйр” компанийн зүгээс нисдэг тэрэг, жижиг онгоцны нисгэгч бэлтгэх, агаарын тээврийн байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэгт анхаарах шаардлагатайг дурьдлаа.
Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, “Агаарын тээврийн салбарын холбогдох хууль, тогтоомжийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл орох боломжтой. Бид та бүхнийг ашигтай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох асуудлыг бодлогоор дэмжинэ. Тухайлбал дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, олон улсын нислэгийг дэмжих, агаарын шинэ зам нээх зэрэг асуудлыг дэмжиж, хэлэлцээр хийхэд бэлэн. Монгол улс 10 жилийн өмнө жилд 470 мянган жуулчин хүлээн авдаг байсан. Энэ тоо одоо ч хэвээрэй байна. Тиймээс жуулчдын тоог нэмэхэд та бүхний үүрэг оролцоо их” гэлээ.

Ч.Ариунболд