Дархан сумын ИТХ-ын сайт шилдэгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-18 15:42:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/.УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарсан байна.
Уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын   darkhan.darkhan-uul.khural.mn дэд цахим сайт 21 аймаг  330 сумаас тэргүүн байранд шалгарчээ.
Тодруулбал Дархан сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт нь тогтвортой хөгжүүлэлт, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, админы идэвх санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтээр хошуучлан, “ТЭРГҮҮН” байр эзэлжээ.Тус сайт нь  2014, 2015 онуудад мөн тэргүүн байр эзэлж бол өмнөх амжилтаа бататган 2017 оны  шилдэг сайт болж Монгол Улсын 330 сумаас нэгдүгээр байранд шалгарч, нэг сая төгрөгийн эзэн болжээ. 

Уралдаанд оролцохоор тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудаст УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд дүн шинжилгээ хийсэн байна. 
Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал 2017 оны 12 сарын 14-ний өдөр 812 тоот захирамж гарган дараах ИТХ-ыг шалгаруулжээ.
    
Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр    
Аймгийн ИТХ
1.     Дархан-Уул
2.     Баян-Өлгий
3.     Баянхонгор
Аймгийн ИТХ
1. Дундговь
2. Завхан
3. Өмнөговь     Аймгийн ИТХ
  1.     Увс
  2.     Дорнод
  3.     Хэнтий   
Сумын ИТХ
1.     Дархан-Уул, Дархан 
2.     Өмнөговь, Цогтцэций
3.     Хөвсгөл, Төмөрбулаг
4.     Дундговь, Өлзийт
5.     Баян-Өлгий, Бугат
6.     Дархан-Уул, Шарын гол
7.     Өмнөговь, Сэврэй
8.     Баянхонгор, Богд
9.     Дундговь, Говь-Угтаал
10.   Завхан, Улиастай
Сумын ИТХ
1.    Баянхонгор, Эрдэнэцогт
2.   Өвөрхангай, Хайрхандулаан  
3.    Баян-Өлгий, Цэнгэл
4.    Дархан-Уул, Хонгор
5.    Баянхонгор, Жаргалант 
6.   Хөвсгөл,Чандмань-Өндөр 
7.    Баян-Өлгий, Толбо
8.    Говьсүмбэр, Шивээговь
9.    Өмнөговь, Номгон
10.  Завхан аймаг Их-Уул
 Сумын ИТХ
  1.     Дундговь, Хулд
  2.     Дундговь, Сайнцагаан
 3.    Баянхонгор,Баян-Өндөр
  4.     Дундговь, Луус
  5.     Баян-Өлгий Баяннуур 
  6.     Өмнөговь, Булган
  7.     Төв, Баянжаргалан
  8.     Дундговь, Өндөршил
  9.     Дорнод, Хэрлэн
 10.   Говь-Алтай, Тайшир
 
Л.Отгонбаатар
Related news