“Инженер геологийн мэдээллийн сан” ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт газар нутгийн эрдэс баялгийн нөөц, хөрсний чийгшил, цэвдэг, түүх археологийн дурсгал, газар хөдлөлтийн байдал, цаг агаар зэрэг 34 төрлийн мэдээллийг агуулсан “Инженер геологийн мэдээллийн сан” өнөөдрөөс ашиглалтад орлоо.
Монгол Улсын эрдэс баялгаас эхлээд газрын харилцаатай холбоотой өнгөрсөн 100 жилийн хугацаанд хийсэн бүх томоохон судалгааг нэгтгэсэн энэхүү мэдээллийн санг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын захиалгаар “Инжгеотех” компани дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Цаашдаа энэхүү санг баяжуулах, өөрсдийн хийсэн судалгааны бүтээлээ бусадтай хуваалцах эрхийг эрдэмтэн судлаачдад олгоно гэдгийг БХБ-ийн сайд Х.Баделхан онцлоод мэдээллийн сангийн түлхүүрийг ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүд гардуулав.
Нийгмийн бүхий л харилцаа газрын харилцаанд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, барилга, автозам барих зэрэгт тухайн газрын онцлогт тохирсон төлөвлөлт хийх шаардлагатай. Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг агуулсан мэдээллийн санг бүрдүүлсэн гэдгийг Ц.Ганхүү дарга дурьдлаа. Тэрбээр, “Энэ мэдээллийн сан нийгмийн бүхий л асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулах зорилготой. Тухайлбал, мэдээллийн сангийн цаг агаарын хэсгээс шуурга болж буй бүс нутагт хэдэн айл өрх, хэдэн толгой мал байгааг нарийн харж болно. Мөн барилга барихад хүртэл ашиглана. Тухайлбал, Монгол Улсын зүүн аймгууд харьцангуй дулаан байдаг бол баруун аймгууд 10-20 хэмээр хүйтэн байдаг. Тэгэхээр Увс, Ховдод дулаан орон сууц барихын тулд зүүн аймгуудынхаас илүү зузаан ханатай барилга барих шаардлага тулгарна. Зузаан ханатай барилга барихын тулд суурийн даац, арматур төмрийн хэмжээг нэмэх хэрэгтэй болно. Энэ мэтээр тухайн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөөсөө эхлээд бүгдийг нарийн тооцоолох боломж бүрдэж байна. Мөн барилга барих газрынхаа хөрсний чийгшил, нягтралын талаар ч дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Цаашлаад энэхүү мэдээллийн санг уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гэх мэт бүхий л салбарт ашиглах боломжтой юм.” гэлээ.
Дэлхий нийтэд интернет хөгжих тусам мэдээлэл хурдацтай тархаж буй юм. Тиймээс цаг тусам өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээг хангах зорилгоор НҮБ-ын Статистикийн хорооны дэргэд 2000 онд Дэлхий нийт орон зайн мэдээллийн алба байгуулжээ. Энэ албын Азийн бүс нутгийн салбарыг Япон Улс даргалж байгаа бол Монгол Улс орлогч даргаар ажиллаж байна. Харин нарийн бичгийн даргаар БНХАУ ажилладаг аж. Тиймээс орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэхэд Монгол Улс манлайлан ажиллах ёстой гэдгийг албаныхан дурьдаж байв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр