Нэгдсэн эмнэлэг хог хаягдлыг хадгалах, устгах байгууламжтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-15 16:02:52
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хог хаягдлыг хадгалах, устгах байгууламжтай болов.
Барилгын ажлыг энэ оны зургадугаар сараас эхлэн “Зорь-Бүтээ” ХХК  улсын төсвийн 142 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж 11 дүгээр сард хүлээлгэн өгчээ.
Эмнэлгийн хог хаягдлыг хадгалах, устгах байгууламж нь Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг хүлээн авч ангилан, халдваргүйжүүлж устгах боломжтой болсон аж.
Эмнэлгийн хог хаягдлыг ангилан халдваргүйжүүлэх байгууламжтай болсноор хуульд заасан хог хаягдлын стандарт шаардлагыг хангахаас гадна иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа  гэж албаны хүн онцлов.
Х.Эрдэнэбулган
Related news