Сум хөгжүүлэх сангаас 21 төсөлд 279 сая төгрөг хуваарилав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ энэ онд Сум хөгжүүлэх сангаас 21 төсөлд 279 сая төгрөг хуваариллаа.
Албаныхан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг энэ оны есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүлээн авчээ. Харин төсөл сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөл хурлаараа дээрх төслүүдийг хэлэлцээд үйлдвэрлэлийн чиглэлээр 12 төсөлд 164 сая, үйлчилгээний чиглэлээр 10 төсөлд 136.6 сая, хөдөө аж ахуй чиглэлээр нэг төсөлд таван сая төгрөгийг тус тус олгох шийдвэр гаргасан байна.

Бизнес эрхлэгчид 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд зээлийн санхүүжилтээ бүрэн авчээ. Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай энэхүү зээл нь үйлдвэр эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөж, ажлын байрыг нэмэгдүүлж, ашиг орлого олоход нь ихээхэн хувь нэмэр болдог аж.
Сайншанд суманд цэвэр усны, авто засварын, блок, оёдлын, халуун усны, хуванцар сав үйлдвэрлэлийн, фермерийн бизнес эрхлэх боломж, эрэлт хэрэгцээ их байдаг аж.

Х.Эрдэнэбулган