Мотоциклиор хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж замын хөдөлгөөнд мотоцикль унаж оролцохыг түр хугацаагаар хориглолоо.
Мянганы зам дагуух босоо тэнхлэгийн авто замын зорчих хэсэг цастаж мөстөн, хальтиргаа гулгаа үүссэнээс замын нөхцөл байдал хүндэрч мотоциклиор замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж буй аж. Тиймээс учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх дээрх шийдвэрийг гаргажээ.
Захирамжаар аймгийн төв болон хот хоорондын зам, орон нутгийн замд мотоцикль унаж хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглосон бөгөөд шийдвэр 12 дугаар сарын 01-нээс ирэх оны 03 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд хэрэгжих аж. Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган