Сайншанд хотыг бүрэн хаягжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-11 15:53:40
Дорноговь/МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумын гудамж талбай, албан байгууллага,  айл өрхийг хаягжуулах ажлыг энэ онд зохион байгуулсан. Эдүгээ хаягжуулах ажил дууссан талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Гудамж талбайг хаягжуулах ажилд Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийт 104 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд “Энержи Парагон” ХХК 95.126.923 төгрөгийн үнийн саналаар тендерт ялж энэ оны зургадугаар сарын 25-наас гэрээ байгуулж ажлаа эхэлсэн аж.
Айл өрх, албан байгууллагын хаягийн тулгалтыг хийж, хаягийн тэмдгийн тоо, хэмжээг гаргасан төдийгүй ойролцоогоор Сайншанд сумын долоон багийн 260 гаруй гудамж, 2300 гаруй айл өрхийн хашааны гаднах хаяг, 464 барилга байшинг хаягжуулж, зүг чиг заасан 18 тэмдгийг шинэчилсэн байна.
Хаягжуулах ажлыг гүйцэтгэснээр гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгө, айл өрхүүдийн хаягийн давхардлыг арилгаж төвлөрсөн мэдээллийн сантай болж буйгаараа давуу талтай аж. Хаягийг уйгаржин монгол бичиг, кирил, латин үсгээр бичсэн нь жуулчид тодорхой болж төвөггүй аялах боломжийг бүрдүүлж байгаа гэж албаны хүн тодотгов.
 
Х.Эрдэнэбулган
Related news