Нэгдсэн эмнэлэг хүлээлгийн танхимаа засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгчдийг угтан авдаг амбулаторийн хүлээлгийн танхимаа бүрэн засварлаж энэ сарын 04-нд ашиглалтад хүлээн авлаа.
Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн өрөөний засварыг Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.
Хүлээлгийн өрөөг засварласнаар танхимын зай талбай саруулхан болсноос гадна өнгө үзэмж сайжирч, иргэд дулаан, тохь тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж буй. Хүлээлгийн танхимаар өдөрт 200-500 хүн тогтмол үйлчлүүлдэг байна.

Хүлээлгийн танхимын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүлээлгийн танхимын тохижилтод таван сая төгрөг хандивласан бол аймгийн ЗДТГ амбулаторийн хүлээлгийн танхимд сандал, хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт зайн оношилгооны иж бүрэн төхөөрөмж авахад дэмжлэг үзүүлэв.
Х.Эрдэнэбулган