Найман өрх өргөө цагаан гэртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-11-05 18:53:11
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой найман өрх өргөө цагаан гэртэй болов.
Өргөө гэрийг “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулж “Сайншанд салхин парк" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олгосон байна. 
Дашрамд дурдахад Сайншандад барьж буй салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг цахилгаанаар хангах боломжтой аж. Мөн  нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Энэ сарын 4-нд болсон гэр гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг нар оролцов.
Х.Эрдэнэбулган

Related news