ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-30 14:35:07
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 17-ы өдрийн 11 цагт Мөрөн суманд хуралдуулахаар болов.
Хуралдаанаар аймгийн 2017 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, аймгийн 2017 оны төсвийн тодотголын тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх гэнэ.  Мөн өнөөдрийн хуралдаанаар  Төсвийн тодотголын тухай, Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дэмжих тухай, Эх хүүхдийг эрсдлээс хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Б.Гантуяа 
Related news