Гантиг, боржингоор бүтээгдэхүүн хийх үйлдвэр барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор чулууны үйлдвэр байгуулах шийдвэр гарч Орон нутгийн өмчийн газраас "Хоймор нутгийн чулуу" гэдэг компани байгуулжээ. Сэндвичэн материалаар барьж байгаа үйлдвэрийн барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд ашиглалтад орох аж.
Тус үйлдвэрийг 403 сая төгрөгөөр барьж байгаагаас 150 саяар нь чулуу зүсэх тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авч байгаа гэнэ.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор тус аймагт их хэмжээний нөөцтэй байгаа боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гаргаснаар аймаг орон нутагт орох орлого нэмэгдэх төдийгүй ажлын байр нэмэгдэх, аялал жуулчлалын зорилгоор бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах ажээ.
Б.Гантуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day