Томуугийн өвчлөл нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-26 18:09:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Энэ сарын 16-23-ны өдрүүдэд аймгийн амбулаторийн нийт үзлэгийн 3.2 хувийг томуугийн өвчлөл эзэлж, өмнөх долоо долоо хоногоос 0.5 хувиар бага, сүүлийн гурван жилийн дунджаас 1.6 хувиар их байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Цаг агаар хүйтэрч эхэлж байгаа энэ үед томуу, томуу төст өвчин ихсэх хандлагатай байдаг учир түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ дархлааг сайжруулах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.
Тархвар судлалын заалтаар АНУ-д үйлдвэрлэгдсэн Flublok хэмээх томуугийн эсрэг вакцинд өндөр настан, архаг хууч өвчтэй, жирэмсэн гэх мэт 2500 иргэнд хийхээс өнөөдрийн байдлаар 770 иргэн буюу 30.8 хувийг хамруулаад байна. Харин БНСУ-д үйлдвэрлэсэн GC FLU томуугийн эсрэг вакцинаар 6 сартайгаас дээш иргэдийг сайн дурын үндсэн дээр энэ сарын 26-наас хийж эхэлсэн байна.
Мөн дархлаажуулалтын ээлжит 10 хоногоор сахуу, татран өвчний эсрэг вакцинаар 7 настай хүүхдийн 98.4 хувь, 15 настай хүүхдийн 99.3 хувийг дархлаажуулаад байна.
Л.Отгонбаатар
Related news