Сайншанд нар, салхины хос үүсгүүртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /MОНЦАМЭ/.Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговьд нарны болон салхины эх үүсвэрээр эрчим хүч гаргаж авах хоёр томоохон төсөл хэрэгжиж эхэллээ.
Сайншандаас зүүн зүгт таван км-ийн зайд, Улаантолгой гэх газарт Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Сайншандын салхин парк” төслийг барихаар төлөвлөсөн.
Салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай байх бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Сайншандын салхин парк төслийн нээлт Улаанбаатар хотноо “АСЕМ” Вилла цогцолборт болсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Элизабет Барсак, ХБНГУ-аас Монгол суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд Салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Томас Папазов, төслийн удирдагч Р.Давааням болон хөрөнгө оруулагчид оролцжээ.
Салхин парк төслийг Монголын талаас “Сайншанд салхин парк” компани Францын “ENGIE”, Германы төсөл хэрэгжүүлэгч “Ferrostaal” компани, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан хамтран хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулах аж.
Харин “Дезерт солар пауэр вуан” ХХК нарны эх үүсвэрийг ашиглаж Сайншанд сумын зүүн талд морь барианы газрын орчимд 30 мвт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эхэлж барилгын шавыг энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд тавьсан юм.

Нарны эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох, эрчим хүч экспортлох зорилготой.
Тус компани аймгийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 40-50 ажлын байрыг орон нутгаас хангажээ. Нар, салхины дээрх цахилгаан станц ашиглалтад орсноор Дорноговь аймаг эрчим хүчний хос хөдөлгүүртэй болж бусад аймаг, сумдад эрчим хүч экспортлох, түгээх боломж бүрдэнэ.

Х.Эрдэнэбулган