Хэнтийд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, борлуулдаг цэгийн тоо 7.3 дахин их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 264, Чингис хотын хэмжээнд 86 аж ахуйн нэгж байгаа нь 70 гаруй мянган хүн амтай тус аймгийн хувьд даруй 7.3 дахин өндөр үзүүлэлт юм.
2013 онд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байсан анхдагч аймагт өнөөдөр архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг цэгийн тоо ийнхүү өссөн байгаа нь анхаармаар асуудал болжээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 05 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2000 хүн ам тутамд нэгээс хэтрэхгүй байх, сумын төвд архи худалдах цэг нэг, согтууруулах ундаагаар үйлчлэх цэг нэг байна гэж заасан байдаг.
Гэтэл Хэнтий аймгийн хувьд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг олширч архидалт ихэссэний улмаас тус аймгийн хэмжээнд энэ оны найман сарын байдлаар 1159 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28.4 хувь буюу 256 хүнээр өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2017 онд шинээр 11 ААН-д тусгай зөвшөөрлийн эрх шинээр олгожээ
Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны байдлаар 76 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, 21 аж ахуйн нэгжийн үйлчлэх зөвшөөрлийн эрхийг сунган, өөрийн хүсэлтээр 5 аж ахуйн нэгж, холбогдох байгууллагын саналаар 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, мөн 11 аж ахуйн нэгжид шинээр олгожээ.
Нийгмийн одоогийн байдал тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын тоог бууруулах, архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, олон талын оролцоог бий болгох ажлыг бодит үр дүнд хүргэхийг шаардаж байна. Гэтэл архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг байгууллагын тоо хэмжээнээсээ хэтэрч, эрүүлжүүлэн саатуулах байр нь дүүрэх дөхөөд байхад шинээр тусгай зөвшөөрөл олгоод байгааг юу гэж ойлгох вэ?
Одоогийн удирдлагууд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулан томоохон алхам хийнэ гэдэгт иргэд итгэж, хүлээж байгаа нь лавтай.
Архинаас хамааралтай нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс “Архидалтгүй Хэнтий” хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэлсэн нь хүлээлтийн нэг хариу болж байна. Энэ хүрээнд сум бүр дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал Баян-Овоо сум архи согтууруулах ундааг худалдан борлуулах цэгийн тоог багасгах замаар хүн амын согтууруулах ундааны хэрэглээг бууруулж, эрүүл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, эмчлэн анагаах, хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
Саяхан тус аймгийн ИТХ-аас “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү журамд тусгасан саналыг нэгтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаалдаг байгууллагуудаас 1798 зөрчил илэрчээ
Хэнтий аймгийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, ХХААГ, СХХ-тэй хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Шалгалтад Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 79 аж ахуйн нэгж хамрагдсан аж. Тэднээс давхардсан тоогоор нийт 1798 зөрчил илрүүлэн газар дээр нь 558 буюу 31 хувь-ийг арилгуулж, 108 заалт бүхий 9 албан шаардлага, 14 заалт бүхий 2 зөвлөмж хүргүүлсэн байна.
Хэнтий аймгийн МХГ-аас өндөр найрлага бүхий техникийн спирт агуулсан ахуйн бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтаар хэрэглэж, хохирохоос урьдчилан сэргийлэх, үүнтэй холбоотой согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх нийт 79 аж ахуйн нэгжийн 158 албан тушаалтанд сургалт зохион байгуулж, 3 төрлийн сэрэмжлүүлэг тараан, метилийн спиртийн хурц хордлогоос сэргийлэх зөвлөмж, шторкийг МХГ-ын фэйсбүүк хаяг болон орон нутгийн телевизээр тухай бүр сурталчилсан байна.
Д.Одонтунгалаг