Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шүдний эмнэлэг байгуулагдлаа. Шүдний гажиг засах, согог засах, мэс засал хийх, хүүхдийн шүд эмчлэх гээд шаардлагатай үйлчилгээг хувийн хэвшлийн “MONSEI DG” шүдний эмнэлэг гүйцэтгэж эхэллээ.
Анх 2008 онд Улаанбаатар хотод байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус эмнэлэг энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж шүдний эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан аж.
Энэхүү шинэ эмнэлгээс гадна Дорноговь аймагт шүдний чиглэлээр гурван эмнэлэг ажилладаг. Гэхдээ шүд эмчлэх, гажиг согог засах зэрэг нарийн эмчилгээг хараахан хийдэггүй аж. Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл ихэссэн бөгөөд насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний өвчин эмгэгтэй гэж мэргэжилтнүүд тогтоосон төдийгүй 40-өөс дээш насныхан хиймэл шүд хийлгэх нь ихэссэн аж. Иргэдийн шүдний өвчнийг анагаах, шүдний эрүүл мэндийг сахин хамгаалах хэрэгцээ шаардлага орон нутагт их байгаа аж.
“MONSEI DG” шүдний эмнэлэг нь АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн “Мандах наран” оюутны түшиц эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Х.Эрдэнэбулган