"Дөл" тоглолтод оролцох хүүхдүүдийг үдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас улсын аварга шалгаруулах “Дөл” тоглолтод оролцох баг бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 17-нд Сайншанд хотын төв талбайд болов. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.
-“Дөл” тоглолтын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх үү?
-Өмнөх нийгмийн үед ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд энэ тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг байсан. Хүүхдүүдэд би бялдарын болон эх оронч хүмүүжил олгох, төлөвшүүлэх, ирээдүйд цэргийн сургуульд суралцаж офицер болох, улмаар эх орноо батлан хамгаалах нэр төртэй алба гүйцэтгэхэд чухал үүрэгтэй.Заавал цэргийн хүн болох албагүй ч хөлсөө гаргаж, гүйж харайж бэлтгэл хийдэг учраас хувь хүний төлөвшил болон бусдад нөлөөлөх нөлөөллийн хувьд ч ач холбогдолтой.
Тэмцээнийг энэ жилээс эхлэн сэргээж байна. 2017 оны эхний улиралд аймгийн Засаг даргын нэрэмжит дөл тоглолт Дорноговь аймгийн хэмжээнд зохиогдсон. 14 сумаас хүүхдүүд оролцсон. Оролцсон хүүхдүүдээс Зүүн баян багийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд тэргүүн байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.Өнөөдөр тэмцээнд оролцох хүүхдүүддээ амжилт хүсч тэднийгээ дэмжиж, үдэн гаргах арга хэмжээг зохион байгуулж байна. Манай хүүхдүүд тэмцээнд тодорхой хэмжээний амжилт гаргах байх гэсэн найдвар бий гэв.
Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 09 дүгээр сарын 17-ноос 23-ныг хүртэл Улаанбаатар хотын зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын нэгдсэн төв дээр болох аж.Тэмцээнд оролцох хүүхдүүд хоёр сарын турш бэлтгэл хангажээ. Бэлтгэл хангахын тулд аймгийн Засаг даргын захирамж, сумын засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг байгуулагдаж хүүхдүүдийг зэвсэгт хүчний 336 дугаар ангид байрлуулж, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангасан байна.
Батлах хамгаалахын сайдын тушаалын дагуу Дорноговь аймгийн Цэргийн штабын дарга, сургалт хариуцсан офицер, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, дөрвөн охин, есөн хүү, нийт 13 хүүхэд оролцохоор явж буй.
"Дөл" тоглолтод оролцох хүүхдүүдийг дэмжиж бизнес зарим аж ахуй нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжээс гардууллаа. “Хаан” банк хүүхдүүдийн нэг өдрийн хоолны зардал, “Гайхамшигт тун” эмийн сан хүүхдүүдийн амин дэм, эм тариа, “Амин ус” компани цэвэр усаар хангаж дэмжлэг үзүүлэв.

Х.Эрдэнэбулган