Өршөөлийн хуулиар Хөвсгөл аймагт 60 иргэн суллагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:37:19

Хөвсгөл аймагт ял эдэлж буй 160 гаруй ялтан байгаагийн 60 иргэн өршөөлийн хуульд хамрагдан суллагдах бөгөөд 30 гаруй нь хувь нь ялаас хөнгөлөгдөж 20 гаруй хувь нь өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэнэ.

Хорих ангийн  саналыг үндэслэн прокурорын байгууллагаас 50 хүний материалыг өршөөлийн хуульд заасны дагуу  хамрагдуулж  эдэлж буй ялыг хэлтрүүлэхээр материалыг хянуулж байгаа бөгөөд хэлэлцэгдэж захирамж гаргасны дараа өршөөлийн хуульд хамрагдах иргэдийг суллах ажээ.

 

 

Б.Гантуяа

 

Related news