“Зүүд биш байгаасай-2017” төсөл хэрэгжүүлж, өрх толгойлсон эмэгтэйд тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-29 19:59:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Норовлин сумын ЗДТГазар, сумын залуучуудын холбоо хамтран “Зүүд биш байгаасай-2017” төслийг амжилттай хэрэгжүүлж, өрх толгойлсон эмэгтэйд хашаа байшин барьж өгчээ.

Уг төсөл нь амьдралын боломж муутай айл өрхөд туслалцаа үзүүлэх, сэтгэлийн дэм өгөх зорилготой байсан бөгөөд төслийн анхны ажлын хүрээнд Норовлин сумын Жаргалант багийн өрх толгойлсон эмэгтэй Довдонгийн Нарантуяаг сонгон авч туслалцаа үзүүлсэн байна.

Тодруулбал дөрвөн багийн 60 орчим залуус нэгдэн дөрөв хоногийн дотор шинэхэн хашаа байшинг бүтээн босгож, эзэнд нь хүлээлгэн өгсөн аж. Мөн уг төслийг Нөхөрлөлүүдийн холбоо, ААНэгжүүдийн холбоо болон “Хөх Бүрдний Эх” ХХК ивээн тэтгэж ажиллажээ.
 Д.Одонтунгалаг
   
   
Related news