Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчид өрсөлдөснөөс олон улсын хэмжээний мастер-13, спортын мастер-23, спортын дэд мастер-12 байсан юм. Нийт тамирчдын 58% нь өндөр зэрэгтэй тамирчид байсан нь уг тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо.
Тэмцээн Рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулж нийлбэр дүнгээр:
1-р байранд Алдар спорт хороо
2-р байранд Хангарьд спорт клуб
3-р байранд Нийслэл өргөө клубын багууд тус тус шалгарлаа.

Ж.Золзаяа