“Хан Хэнтийн шигшмэл хурд-2017” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийнхан хурдан шандаст хүлгүүдээрээ хэдийнээсээ алдартай. Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн морь уях эрдэм чадлыг залгамжилж яваа олон уяачдын мэдлэг оюун, хурдан хүлгүүдийнх нь шандcыг шалгасан “Хан Хэнтийн шигшмэл хурд-2017” хурдан морьдын уралдаан тус аймгийн Өмнөдэлгэр суманд болж өнгөрлөө.
Уралдааныг Хэнтий аймгийн ЗДТГ, Өмнөдэлгэр сумын ЗДТГ, тус аймгийн МСУХ болон Өмнөдэлгэр сумын “Айрагийн хүлэг” уяачдын холбоо хамтран зохион байгуулсан аж. Хэнтий аймгийн 18 сум, 3 тосгоны уяачид оролцсон дээд хоёр насны шигшмэл хурдан морьдын уралдаан өндөр зохион байгуулалттай болж, уралдааны үеэр зайлшгүй шаардлагатай хэвлэл мэдээллийн сурвалжлах баг, хүн эмнэлэг, мал эмнэлгийн тусламжийн автомашинаас өөр машин техник дагалгүй, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан уралдаан болсон байна. Уяачид, наадамчин олон уралдааны явцыг наадмын талбайд байрлуулсан лед дэлгэцээр шууд дамжуулан үзэж сонирхож байсан нь томоохон уралдаан, баяр наадмын үед хэрэгжүүлж болох үлгэр жишээ арга байсныг зохион байгуулагчид нь цохон тэмдэглэж байв.
Хэнтий аймагт анх удаа зохион байгуулсан энэхүү шигшмэл морьдын уралдаанд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн Т.Батжаргал тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Дээд насны хурдан морины азарганы уралдаанд 57 шандаст хүлэг мордсоноос Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны уяач Болдсайханы шарга түрүүлж, аман хүзүүнд Баян-Овоо сумын уяач Хэрлэнбаатарын цоохор, айргийн гуравт Өмнөдэлгэр сумын уяач Д.Мөнхчулууны саарал, айргийн дөрөвт Хэрлэн сумын Өлзийт тосгоны уяач Ш.Энхтөгсийн цоохор, айргийн тавд Биндэр сумын уяач Л.Эрдэнэцогтын хүрэн халзан тус тус хурдалсан байна. Харин их насны хурдан морьдын уралдаанд 87 ажнай хүлэг тоосоо өргөснөөс түрүү магнайд Өмнөдэлгэр сумын уяач Н.Лутбаатарын хүрэн, аман хүзүүнд Галшар сумын уяач Д.Доржжагдагийн бор, айргийн гуравт Өмнөдэлгэр сумын уяач О.Оюунбаатарын бор, айргийн дөрөвт Баянхутаг сумын уяач Э.Баянмөнхийн хээр, айргийн тавд Батноров сумын уяач Ц.Баяржавхлангийн бор хурдалжээ.
Уралдааны үеэр хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, аймаг, сумын алдар цолтой 32 бөх бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдсанаас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат аймгийн арслан Ж.Отгонтөгс түрүүлж, Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн заан Д.Алтанцоож үзүүрлэн, Батширээт сумын харъяат аймгийн заан Г.Бадрах, Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн начин Г.Ганзориг нар шөвгөрч наадамчин олноо баясгасан аж.
“Хан Хэнтийн шигшмэл хурд-2017” дээд хоёр насны хурдан морьдын уралдааныг Өмнөдэлгэр сумын “Айрагийн хүлэг” уяачдын холбооны тэргүүн Ц.Отгонбаатар ивээн тэтгэж, үйл ажиллагааны бүх зардлыг хувиасаа санхүүжүүлэн оролцсон байна.

Д.Одонтунгалаг