Ашиглагдахгүй байсан танхимыг засварлан шинэ бүлэг нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 20 сая төгргөөр 21 дүгээр цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан нэг ангийг бүрэн засварлажээ. Цонх, хаалгаараа дулаан их алддагаас уг ангийг агуулах болгоод удсан байсан юм. Харин засвар хийснээр хүүхэд хүлээн авах зориулалтаар нь ашиглах боломжтой болгожээ.
21 дүгээр цэцэрлэгт өнгөрсөн хичээлийн жилд 11 бүлгийн 370 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бол харин шинэ бүлэг нээгдсэнээр 400 гаруй хүүхдийг хүлээн авах боломж бүрдэх юм.
Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд шинээр гурван цэцэрлэг ашиглалтад оржээ. Төрийн болон хувийн өмчийн нийт 38 цэцэрлэгийн 220 бүлэгт 241 багш ажиллаж 6910 хүүхэд суралцсан статистик мэдээ байна. Аймаг, сумын Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт цэцэрлэгт хамрагдалтыг 98 хувьд хүргэх зорилт тавьсан аж. Энэ хүрээнд зөвхөн улсын төсвийг хараад суулгүйгээр цэцэрлэг, сургуулиудын дотоод нөөц боломжийг ашиглан, ашиглагдахгүй анги танхимуудыг засварлан, шинэ бүлэг нээх, өргөтгөх ажлуудад орон нутгаас төсөв хөрөнгөний дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Ийм жишгээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд шинээр бүлгүүд нээгдэн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдээс 500 аад хүүхдийг цэцэрлэгтэй болгожээ.

Ж.Золзаяа