Иргэн Б.Сүхдорж сугалаагаар автомашин хожлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 02:00:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил өрнөсний нэг нь супер азтан нь Приүс-20 автомашин хожих хонжворт сугалааны тохирол байлаа. Нэг бүр нь 10 мянган төгрөгийн үнэтэй тус сугалаанаас 30 сая төгрөгийн орлого цугласныг нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлсэд зориулахаар болсон.
Электрон барааны 60 азтан, супер азтанг шалгаруулах тохирол аймгийн Баганат талбайд болж, иргэн Б.Сүхдорж аймгийн төв захаас худалдан авсан нэг ширхэг сугалаагаараа 2012 онд үйлдвэрлэгдсэн Приүс-20 маркийн автомашины эзэн боллоо.
Б.Сүхдорж төв захад мод, нүүрс зардаг бөгөөд хувидаа "Бонго маркийн автомашинтай. Суудлын тэрэгтэй болох санаа байдаг ч боломж хүрэхгүй энэ хүрсэн"-ээ мөн үеэр хэлж байсан.
Тус сугалаа нийт дүнгээрээ 2017 азтан шалгаруулах бөгөөд гарын бэлэгтэй тохирлын дүнг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, наадмын дараа эздэд нь гардуулах аж.
                                                                                                                                      Б.Мөнхзул
Related news