Хэнтий аймгийн хийн буудлагын тамирчид амжилт арвин байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Буудлагын 2016 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Э.Мөнгөншагай, Г.Энхмандах нар буудлагын спортын 2 дугаар зэрэг хүртэж, араасаа зэрэгтэй тамирчид төрүүлэх эхлэлийг тавьжээ.
Тодруулбал, Буудлагын өсвөр үеийн 2017 оны УАШТэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, хөдөө орон нутгаас Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Булган, Орхон, Есүхэй мэргэн клуб зэрэг нийт 12 байгууллагын 82 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Атаррагчаагийн Анхбаяр буудлагын спортын 2 дугаар зэрэг, Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Ганболдын Дөлгөөн буудлагын спортын 3 дугаар зэрэг хүртэж, хийн урт бууны буудлагын тэмцээнд амжилттай оролцож, зэрэгтэй тамирчдын тоог нэмжээ.
Дараагаар нь “Монголын Буудлага Спортын Холбооны Цом II” тэмцээнд Хэнтийн тамирчид мөн амжилттай оролцож, Батноров сумын 10 дугаар ангийн сурагч Г.Ууганбат, МСҮТ-ийн барилгын засал чимэглэлийн ангийн оюутан Б.Намхай, оёдлын ангийн оюутан О.Уянга нар буудлагын спортын 2 дугаар зэрэг хүртэж, Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Дөлгөөн амжилтаа ахиулж, буудлагын спортын 2 дугаар зэрэгтэй тамирчид болжээ.
Ийнхүү дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд энэхүү спортын төрөлд Хан Хэнтийчүүд амжилт гаргаж эхлээд байна.

Д.Одонтунгалаг