Т.Батжаргал: Сэтгэл маань үргэлж адуун сүрэгтээ татагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Моринд хайртай монголын ард түмэнд нисэх шувуу, үлээх салхи мэт хурдан ажнай хүлгүүд ямар ч үнэ цэнэтэй зүйлсээс илүү хийморь лундааг нь үлэмж хөөргөн сэргээж, арвин их хишиг буяныг хүртээдэг билээ. Баяр наадмын энэ өдрүүдэд Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны тэргүүн Төмөрбаатарын Батжаргалыг урьж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тус холбоог тэргүүлэн ажиллахдаа олон зүйлийг хийж бүтээсэн бөгөөд “Сэцэнханы хүлэг МСУХолбоо” нь 2016 оны Монгол Улсын “Шилдгийн шилдэг холбоо”-гоор шалгарсан нь үүнийг гэрчилнэ.
-Сайхан зусаж байна уу та?
-Сайхаан сайхан. Та бүхний амар мэндийг эрэхийн ялдамд, Хан Хэнтийчүүдийнхээ амар мэндийг айлтган мэндчилье. Өргөн түмний минь үйлс нь гэгээн, хөлөг уяачдын морьд нь хурдан, уралдаанч хүүхдүүд нь цовоо сэргэлэн байж, хүлэг морьдын босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай гэж ерөөе.
-Ерөөл бат оршиг ээ. Та нутаг ус, удам судраасаа танилцуулж хоёул яриагаа эхлэх үү?
- Миний аав, ээж хоёр Дадал сумын уугуул. Аавыг маань Балжиннямын Төмөрбаатар гэдэг, хурандаа цолтой цагдан сэргийлэхэд насаараа ажилласан хүн бий. Ээжийг маань Чимэддоржийн Загдсүрэн гэдэг. Багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад олон жил ажилласан, одоо хоёулаа гавъяаны амралтаа аваад байна. Өвөө маань Донровын Балжинням гэж морь уядаг хүн байсан.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
- Би Дадал суманд төрж, 6 нас хүртлээ эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Долдугаар ангиасаа тэшүүрийн спортоор хичээллэж 7-10 дугаар ангидаа 4 жил дараалан тэшүүрийн өсвөрийн улсын аварга болж байлаа. Мөн тэр үед дүүрэг районы, спартакиадын аварга бүгдийг авч, есдүгээр ангидаа спортын мастер цол хүртсэн. Ингээд Биеийн тамирын сургуулийг дасгалжуулагч багш мэргэжлээр төгссөн. Дараа нь МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр, ХААИС-ийг агрономич мэргэжлээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Одоогоор БХИС-д докторантаар сурч байна.
-Гэр бүлээ танилцуулаач?
- Гэр бүлийн маань хүнийг Дэрийлаамятавын Онон гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Эхнэр маань эдийн засгийн ухааны магистр, хөдөө аж ахуйн ухааны доктор. Үндэсний органик хөдөлгөөнийг санаачилж эхлүүлэн өдгөө “Органик Монгол” хөтөлбөр, хөдөлгөөний үндэсний зохицуулагчаар ажиллаж байна. Манайх 2 охинтой. Сайхан ханьтайгаа учраад сайхан амьдарч явна даа.
-Таны ажил хөдөлмөрийн гараа хэрхэн эхлэв?
- 2004 оноос эхлэн худалдаа үйлчилгээ, уул уурхайн бизнес хийж үзэж байсан. Одоогоор хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулаад 8 дахь жилдээ орж байна. 3000 га эргэлтийн талбайд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, улаан буудай, овьёос, янз бүрийн юм тарих гэж туршилт хийж байна. Жишээ нь шар будаа, вандуй, гашуун арвай, цагаан арвай, халтар арвай, царгас, рапс, тэжээлийн таримал гэх мэтийг тарьж үзэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй, сонирхолтой болохоор хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангах, хэрэглээг өргөжүүлэх зорилгоор олон төрлийн таримлууд тарьж, туршиж үзэж байна. Шар будаа тарих боломжтой гэдгийг харлаа. Гашуун арвай японд алдартай, бас манайд ургах боломжтой юм байна. Цагаан арвай бол манай зүүн бүсийн нутагт хэрэглээ багатай. Морь мал тэжээдэг хүмүүс, адуунд хэрэглэх зорилгоор овьёос тарьж байна.
- Та өөрөө агрономичоо хийдэг үү?
- Тэгэлгүй яахав. Энэ хугацаанд өөрт хэрэгтэй гэсэн юмаа тодорхой хэмжээнд сурсан. Тэгэхдээ агрономи бол хэзээ ч сураад дуусахгүй мэргэжил л дээ. Мөнхөд хувьсан өөрчлөгдөж байдаг, шинжлэх ухааны шинэчлэл, ололтуудыг байнга сурах хэрэгтэй. Тодорхой хэмжээний практик амьдралтай болно. Яг өөрт хэрэгтэй буюу тухайн орон нутагтаа дасан зохицсон ямар ургамлыг ямар хугацаанд тарих, өвчин, хог ургамал, шавьж хорхой, байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд тооцоолох зүйл их. Гантай байх тусам эрсдэл их байна. Гэхдээ монголд тариалан эрхлэх боломжтой.
-Та хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
- 2008 оны намар төрсөн нутагтаа амарч аялаж явахдаа айлын гадуур өнгөрсөн чинь нагац маань энэ их хурдан үрээ гээд хамт явсан найзтайгаа яриад байсан. Тэр айлд ороод гаръя гэсэн. Гэнэтхэн үрээг нь сонирхоод тойрч харахад нөгөө үрээ маань эвшээхээр нь билэгдэл бодоод орсон. Тэгээд ярьж хөөрөлдөж байгаад би юу юугүй морь уях боллоо, нөгөө үрээгээ ч тэр айл надад зарах болсон. Тэгээд 5 сая төгрөгөөр авч байлаа. Хонгор халзан үрээгээ Эрдэнэ суманд авчирч уяж, 27 түрүү авч, 10 гаран айрагдаж, гучаад медальтай болсон. Хязаалан, соёолон насанд нь уяж олон түрүүлсэн. Тэгээд моринд дурлаж, нутгаараа яваад олон сайхан үрээ худалдаж авсан. Нийтдээ 70 гаруй айраг түрүү авсан амжилттай байна. Тэрнээс хойш аймаг, бүс, Улсын наадамд уралдаж эхэлсэн. Одоо улс, бүсээс нийт 5 айраг аваад байгаа. Зүүн бүсийн наадмуудад тогтмол оролцохыг хичээдэг. Сүхбаатарт 2 удаа очсон. Их нас 11-ээр давхиулж байлаа. Эрлийз азарга маань зүүн бүсийн түрүү, МСУХолбооны 20 жилийн ойн баяр наадмын түрүү гэх зэрэг томоохон амжилтууд гаргасан. Анхны үрээ маань одоо азарга болсон. Эхний төл нь соёолон болж, энэ жил уях гээд сургаад байж байна.
-Хамгийн үнэтэй хурдны мориныхоо тухай яриач?
-Хамгийн үнэтэй нь гэвэл нэг морио 20 гаран саяар авч байсан. Адуу маань сайхан өсөж хурдалж байна аа.
-Уях эрдмийг танд хэн заасан бэ?
- Өвөөгийнхөө хажууд байсан болохоор багаасаа морь уядаг, унадаг байсан. Том биетэй болохоор нэг их удаан унуулаагүй. Өвөөг маань морь их сайн таньдаг, шинждэг хүн байсан гэж нутгийнхан ярьдаг. Хичээлээ тараад л өвөө рүүгээ яардаг байсан. Өвөө маань сайн морийг унахад иймэрхүү, сайн муу морийг ингэж ялгадаг гээд л их зүйлийг хэлж сургаж байсан. Түүгээрээ баримжаа авдаг. Эцэг өвгөдийн морь эдлэх соёлоо өвлөж авч явна. Энэ нь их том агуулга ач холбогдолтой сэдэв. Морины соёл нь Монгол хүний бахархал бөгөөд мэддэг чаддаг байх ёстой зайлшгүй зүйл гэж боддог.
-Адууны дэргэд байхад эр хүнд юу нь хамгийн сайхан санагддаг вэ?
- Тухайн үед морь уяад, хотоос гараад л явж байвал их гоё санагддаг байлаа. Адуу руугаа явахаар л сэтгэл нэг л амар амгалан болно. Найз нөхөд хамт явна, сайхан байдаг.Одоо бол адуу Хэнтийд байгаа учраас хүссэн үедээ өдөр бүр очиж амжихгүй байна. Гэхдээ сэтгэл байнга адуун дээрээ эргэлддэг. Ер нь морь уяад явж байхад яагаад ч юм өвөөтэйгээ хамт байгаа юм шиг, хүүхэд насандаа очсон юм шиг санагддаг. Хүн хүүхэд байхдаа амар амгалан, гэгээлэг, тэмүүлэл ихтэй, тэр мөч их гоё байдаг.
- Адуугаа түрүүлээд айрагдаад ирэхээр өөрийн эрхгүй огшино биз?
- Тэгэлгүй яахав. Хамрын самсаа шархираад огшоод сайхан байдаг. Морио хараад, сүүлд нь ч гэсэн зурагтаар үзэхэд цуг дагаад тэмүүлчихдэг. Монгол хүн чинь цусандаа уралдаанч, тэмцэлдээнч гентэй юм шиг байгаа юм.
-2013 онд Уяачдын холбооны тэргүүн болсон санагдаж байна. Тэргүүн болмогцоо ажлын гараагаа хэрхэн эхлүүлэв?
- 2013 онд “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны 4-р бага хуралд 120 хүн оролцож байсан. 100 хувийн саналаар тэргүүнээр сонгогдож байлаа. 4 жил гэдэг богинохон юм шиг хэрнээ урт хугацаа юм. Энэ хугацаанд эргээд бодоход их л юм хийсэн байдаг. Тэр үед нутгийн уяач гэдэг утгаараа Уяачдын холбооны тэргүүн болооч гэж Санжаадорж гуай хэлсэн. Ханьтайгаа зөвлөлдөхөд, чи нэгэнт морины хүн болно гээд явж байгаа юм чинь явдал суудал нь ч нэг л чиг юм байна, сонирхоод үзэхгүй юу гээд аятайхан хүлээж авсан. Тэгээд л хийсэн. Хурал дээр олон сайхан нутгийн уяачид маань итгэл хүлээлгэж, намайг дэмжээд санал өгөхөд, ажиллаад үзье, ажиллахдаа сайн ажиллая, болохоосоо болохгүйгээ хүртэл ажиллая гэж бодож байсан. Тэрнээсээ буцаагүй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд өөрийнхөө хувьд хичээж, зүтгэж, хөрөнгө санхүүгээ зориулж ажилласан. Аймгийнхаа уяачдад хүрэх бодлого шийдвэрийг хурдан түгээх, аливаа ажилд оролцоход ойр байх гэж бодоод Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаач гэсэн санал ирэхэд хүлээж авсан. Энэ хугацаанд холбооныхоо уралдаан, наадам, бүхий л арга хэмжээнд оролцсон байдаг. Арга хэмжээ, хурлыг ч тасалж байгаагүй. Хариуцлага хүлээж, дэмжиж тусалж оролцож ирсэн. Холбоогоо сайн авч явахын тулд санаачилж хийх ажлууд их байсан. Холбооны санхүүгийн бэхжилт их чухал байсан. Анх ажил авахад уяачдын холбоо эвлэлдэн нэгдэж чадаагүй байсан. Ерөнхийдөө морины төлөө яваад байгаа хэсэг бүлэг хүмүүс нэг нэгнийгээ мэддэг, хааяа нэг хурал хийдэг. Дорвитой ажил хийгээгүй юм шиг санагдсан.Тэгээд бодитой ажлуудыг хийх нь зүйтэй гэсэн бодол төрсөн. Би нэгдүгээр сарын 17-нд ажил аваад, 5 хоногийн дараа “Сэцэн ханы хурд” уралдааныг амжилттай зохион байгуулсан. Дээд 3 насны морьд уралдсан. Дараа нь сумдаасаа 100 гаруй уяачдын төлөөлөлтэй “Монгол уяач 3000” зөвлөгөөнийг гуравдугаар сарын 24-ний өдөр Өндөрхаан хотод зохион байгуулсан. Зөвлөгөөнд Морин спорт уяачдын холбооны тухайн үеийн нарийн бичгийн дарга Сэргэлэн болон 6 тод манлай уяач оролцсон. Тухайн үеийн холбооны шийдвэрүүд, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, санал бодол солилцсон сайхан хурал болсон. Эндээс нэг юм анзаарсан. Манай аймаг дээшээ сөхдөг уралдааны төхөөрөмжтэй байсныг яаралтай шинэчлэхээс авахуулаад олон ажлуудыг амжуулсан.
- Хэнтий аймгийн 90 жилийн ойн үеэр Өвгөн ноёны хурдан морьдын хөшөөг бүтээж, цогцолборыг барьсан байх аа?
- Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар санал тавьсан. Уяачид маань ч ярьж байсан. Өвгөн ноёны хөшөө тэр хойно, зохимжгүй газар тавьсан юм шиг санагдаад болохгүй байсан. Тухайн үед аймгийн архитектор Мөнхжаргал ахтай зөвлөлдсөн. Тэгээд л баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд аваачиж байрлуулах, 6 хурдан морины хөшөө барих ажил эхлүүлсэн. Би өөрөө хариуцан, судлаач, эрдэмтэд, уяачидтайгаа сурвалжлаад өөрийнх нь гар зургийг олж 3D хэмжээст оруулсан. Би бол урд хөршид хийлгэхгүйгээр эндээ өөрсдөө хийе, монгол хүний гараар хийлгэе гэсэн санаатай байсан. Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд макет хийсэн. 1 азарга 7 сая төгрөгийн төсөвтэй байсан. Сумдууд нийлж хамтарч хийсэн. Нэг азарганыхаа хөшөөг өвөөгийнхөө дурсгалд зориулж би өөрөө хийлгэсэн. Сумдын нутгийн зөвлөлөөс 700.000 төгрөгийн хандив ирсэн санагдаж байна. Цогцолборыг барих, азарганыхаа хөшөөг байрлуулах суурийг хийх зэрэг ажлуудыг “Морьт Хэнтий” ХХК хийсэн. Өвгөн ноён Пүрэвжавын талаар ярихаас өөр юм байдаггүй. Тэр үеийн морьдын хэлбэр, хийцийг дүрслээд тавина гэдэг уяачид, Хэнтийчүүдэд сэтгэлийн баяр баясал авчирч байгаа юм. Мөн биет бус соёлын өв, нийтийн өмч шүү дээ. Тэр үед бид аймгийн морин уралдааны зам нүх ихтэй, хэцүү байсныг аймгийн удирдлагуудад хэлж ойлгуулснаар наадмын хурдан морины комиссын дарга, ОБГ-ын дарга хурандаа Д.Батжаргал, ШШГА-ны дарга, дэд хурандаа А.Намсаманд нар бүх нүхийг дарж булах ажлыг сайн хийлгэсэн. 2013 оны Зүүн бүсийн наадам, аймгийн 90 жилийн ойн баяраар нэг ч хүүхэд унаагүй, үнэхээр сайхан болсон.
- Тэр жил монгол морьдыг Гиннест бүртгүүлсэн. Энэ том ажилд холбоо маань хэрхэн хамтарч ажилласан бэ?
- Наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Монгол морьдыг Гиннест бүртгүүлсэн. Манай аймгийн уяачид үнэхээр сайн оролцсон. Манай аймгаас 334 уяач, 410 морьтой оролцсон. Морьт жагсаалд 11000 морь, нэг дор нэг гараанаас 4000 морь уралдсан. Хамгийн өндөр настай нь манай Дархан сумын Батхуяг гэж ахмад уяач очсон. Манай сумдын уяачдын холбоо ач холбогдол өгч оролцсонд талархаж явдаг. Засаг дарга дэмжиж, сум болгонд морьдоо ачиж явах замын зардлыг өгч, аймгийн гэрийг бид барьж, байрлаж байсан. Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар ахалж очсон. Албан ёсоор баг ирж бүх морьдыг тоолоод, аудит гарын үсэг зурж, баталдаг юм билээ. Би комиссын нарийн бичгийн туслах гэж нэлээд их ажилтай байсан. Эхнэр маань хавраас хойш гэртээ бараг орсонгүй, амрахгүй юм уу гэж байсан. Тэр жил үнэхээр их гүйсэн, харайсан их завгүй байжээ. Энэ маягаар дөрвөн жилийг өнгөрөөжээ. “Сэцэн ханы хурд” уралдаан маань хавар болгон болдог уламжлалтай боллоо. Мөн залуу уяачдын сонирхол, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсийн уралдааныг санаачлан хийж байгаа.
- Та ямар цолтой вэ? Манай аймагт улс, аймаг, сумын цолтой, хичнээн уяач байдаг вэ?
- Би аймгийн алдарт уяач. Аймагт тод манлай 1, манлай уяач 2, улсын алдарт 18, аймгийн алдарт 224, сумын алдарт уяач 1600 гаруй байгаа. Болзол хангасан уяачийг сумын Засаг даргын оролцоотойгоор Сумын уяачдын холбоо цол олгодог. Аймгийнх мөн адил журмаар олгогддог. Өнгөрсөн оны наймдугаар сарын 12, 13-ны өдөр Уяачдын холбооны 20 жилийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлсэн.

“2014 ОНООС ЖИЛ БҮР АЖЛАА ДҮГНЭЖ, ТАЙЛАНГАА ТАВИН, ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХЭД, НАС НАСНЫ МОРЬДЫГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛДАГ. ӨНГӨРСӨН 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛСЫН ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБООГООР БАТНОРОВ СУМ, ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧААР 3, ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХЭД 2, МӨН 2016 ОНД “СЭЦЭН ХАНЫ ХҮЛЭГ” ХОЛБОО МУ-ЫН ШИЛДГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБООГООР ШАЛГАРСАН.”
Бүх уяачдынхаа төлөөллийг оролцуулсан 560 хуудастай, “Тод манлай” сэтгүүлийг 1000 ширхэгийг 27 сая төгрөгөөр хэвлүүлэн гаргасан ба ихэнх зардлыг өөрөө гаргаж хийж байлаа. Цаашид аймаг, улсын цолтой нэр нөлөө бүхий уяачид сумдаар очиж холбооныхоо ажлыг сурталчлах, санал бодлоо илэрхийлэн уулзалт хийх, энэ үеэрээ хүнд нөхцөлд амьдарч байгаа малчид, нутгийнхандаа мал, мөнгөн тусламжаар туслах зэргээр нийгэмдээ чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байгаа.
-Өнгөрсөн хавар хуралдаж сонгууль болов уу?
- Өнгөрсөн хаврын хуралдаанаар Сэцэн ханы хүлэг МСУХолбооны тэргүүнээр миний бие дахин сонгогдсон. Одоо бид бүтцээ өргөтгөж эхэлж байна. Ажлын хариуцлага, уялдаа холбоог сайжруулах зорилгоор дэд тэргүүнээр хоёр хүн ажиллуулах гэж байна. Нэг дэд тэргүүнээр нь Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат сонгогдлоо. Нарийн бичгийн даргаар мөн хоёр хүнийг ажиллуулна. Өнгөрсөн хугацаанд сумдынхаа салбар холбоог бэхжүүлсэн. Одоо төв холбоогоо бэхжүүлнэ. Уяачдаа гишүүнчлэлээр бүртгэж үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй болгох, жилийн хураамжтай байх талаар дүрэмдээ тусгаж байгаа. Бид хөгжиж дэвших ёстой, байрандаа байгаад байж болохгүй.
-Удахгүй болох уралдаалга наадмын сонин сайхнаас дуулгаач?
Энэ жил манай холбоо "Хан Хэнтийн шигшмэл их хурд" уралдааныг анх удаа 7-р сарын 23-ны өдөр Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” МСУХ-ны санал санаачлагын дагуу хамтран зохион байгуулах гэж байна. Энэ уралдаан нь сум болгоны шилдэг 5 азарга болон их нас мандатаар уригдан оролцох болсоноороо онцлогтой юм. Энэ уралдаан нь бай шагнал, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд болох болно.
-Морь унаач хүүхдийн асуудал их яригдах юм?
- Монгол Улсын хэмжээнд 20 гаруй мянган хүүхэд морь унаж байна. Энэ хүүхдүүдээс хүчээр унуулсан уу, дарамталсан уу, чамд хэцүү байна уу, чи ядарч байна уу гэж асуухад тийм гэж хариулах хүүхэд олдохгүй гэж боддог. Монгол хүүхэд морь унаж уралдана гэдэг дээдийн хувь заяа, хүүхдийн хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Тэвчишгүй хөдөлмөр гээд хониндоо ч мориороо явж чадахгүй болоход хүрэх гээд байна. Ийм асуудалд эмзэглэж болохгүй. Сэтгүүлчид нухацтай бичиж, олон нийтэд зөв хүргэх хэрэгтэй. Олон мянган хүүхэд морины нуруун дээр өсөж, эрийн цээнд хүрч, малчин удмыг энэ л хүүхдүүд залгасаар байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр бол уяач бүр анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр сөрөг сурталчилгаа их байгаад эмзэглэж явдаг. Адуу тургихад айж, зугтаж байгаа хотын хүүхдүүд хаа сайгүй бий. Морь малаас хол, дөрвөн хананы дунд өсч хотожсон хүмүүст буруу өгч болохгүй. Аливаа юм хоёр талтай. Удахгүй МСУХолбооны удирдах ажилтны зөвлөлгөөн хийх гэж байна. Унаач хүүхдүүд, уяачдад зориулсан сургалтыг салбар холбоодоор дамжуулан хийхээр болсон.
- Ярилцлага маань өндөрлөх болж байна. Сүүлийн хормыг танд үлдээе.
-Өнгөрсөн хугацаанд уяачдын холбооны маань үйл ажиллагааг өргөжүүлэх бодитой ажлуудыг хийхэд дэмжиж тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллага, хувь хүмүүс, уяачиддаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Орон нутгийн удирдлагууд болон холбооны тэргүүлэгч гишүүд, салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч гишүүд болон холбооны нийт гишүүддээ, уралдаанч хүүхдүүд, тэдний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөж, Хурдны өлгий Хан Хэнтий нутгийнхаа морины өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсэд хүн бүр хүчин зүтгэлээ оруулж, идэвхийлэн хамтран ажиллахыг уриалж байна. Бидний хувьд морио гэх сэтгэлтэй хүн бүртэй хамтран ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
- Таны ажил үйлст амжилт хүсье. Монгол соёлын салшгүй өв болсон морины соёлыг дэлгэрүүлэх үйлс тань өрнөн дэлгэрэх болтугай.
Д.Одонтунгалаг