Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүлээж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингисийн талбайд "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль"-ийг хүлээж авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр Хэрлэн сумын ахмадууд хийж бүтээсэн, оёж урласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулсанаас гадна дугуйн жагсаал, хийн дасгал хийж, нийтийн бүжиг бүжсэн нь ахмадууд хийж бүтээх хүсэл тэмүүллээр оргилж байгаа нь харагдаж байлаа. Мөн Хэрлэн сумын ахмадуудын дунд Чингис хотын захирагчийн нэрэмжит "Нийтийн цэнгээнт бүжиг"- ийн аварга шалгаруулах тэмцээн, “Төрөлх нутгаа хэн сайн мэдэх вэ” АХА тэмцээнийг зохион байгуулж, 200 гаруй ахмад оролцов. Шилдгүүдийг танилцуулбал,
Цэнгээнт бүжгийн хосын төрөл:
I байр: 3 дугаар багийн хос Баднаагүр, Оюунцэцэг
II байр: Ахмад сувилагчдын холбооны хос Цэрэндорж, Лхам
III байр: 2 дугаар багийн хос Өнөрсайхан, Энхмөнх
Цэнгээнт бүжгийн багийн төрөл:
I байр: 3 дугаар багийн тамирчид
II байр: 4 дүгээр багийн тамирчид
III байр: 2 дугаар багийн тамирчид
АХА тэмцээн:
I байр: 5-р багийн ахмадын зөвлөлийн дарга Дорждэрэм
II байр: 1-р багийн ахмад Оюун
III байр: Эрчим хүчний ахмадын зөвлөлийн дарга Нэргүй нар шалгарлаа.
Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжих төлөвтэй байгаа аж.
Иймээс насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан бөгөөд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.

Д.Одонтунгалаг