Буриадын Ардын Хурлын дарга Дархан хотод айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үд хот, Дархан хотын ах дүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид хоёр хотын бизнес эрхлэгчдийн хамтарч ажиллах нөхцөлийг сайжруулж орон нутгийн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд харилцан нийлүүлж худалдан борлуулахад дэмжин ажиллана” хэмээн онцоллоо.
Мөн үеэр ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич: “Буриад, Монголын ард түмэн бид цус нэгтэй ахан дүүс гэдгээ үргэлж санаж явдаг, Буриад Улсын бизнес эрхлэгчид Монгол Улсаас тэр дундаа ах дүү найрамдалт харилцаатай Дархан-Уул аймагтай худалдаа, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах сонирхол их байгаа учраас түүхий эд болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэв. Дархан хот болон Улаан-Үд хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ намар болох аж.

Б.Норовсамбуу