Нийгмийн чиглэлээр хэрэгжих төслүүд санхүүжилт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-01 11:35:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг даргын “2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “Төр нийгмийн итүншлэл-2016” зөвлөгөөнийг өнгөрсөн онд зохион байгуулж явуулсан. Энэ хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулжээ.
Энэхүү төсөл хөтөлбөрт тус аймаг дахь “Өег-Дархан” Ширээний теннисний клуб оролцож дөрвөн сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Улсдаа анх удаа хэрэгжүүлсэн энэхүү төсөл хөтөлбөрт оролцож санхүүжилт авсан ширээний теннисний клуб нь 2008 онд байгуулагдсан бол одоо 50 гаруй суралцагчтай ажиллаж байна. Хөдөлгөөний дутагдалтай тэмцэж эрүүл зөв хэвшилд бүхий л насныхныг хамруулж ширээний теннисний спортыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжих тус төслөөр нийт дөрвөн сая төгрөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй болжээ. Ширээний теннис нь зургаан настай балчраас 60 настан ч тоглож болох сонгомол спорт. Тиймээс энэхүү спортыг хөгжүүлж эрүүл чийрэг хувь хүмүүсийг Дархан-Уул аймагт бэлтгэж эхэлсэн нь энэ юм.
                                                                                                                                                        Б.Норовсамбуу
Related news