Зүүн бүсийн сумдын аялал жуулчлалын зөвлөл байгуулагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:58:03

Хөвсгөл аймагт ирж буй жуулчдын аялах маршрутыг нэмэгдүүлж зүүн бүсийн сумдаар дайруулан аялах, амрах боломжийг хамтдаа хайхаар Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Тариалан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид болон Засаг дарга нар Эрдэнэбулган суманд зөвлөлдөж зүүн бүсийн сумдын аялал жуулчлалын зөвлөл байгуулжээ.

Зөвлөлгөөний үеэр сум бүр өөрийн сумын онцлог, давуу тал болон, өөрийн суманд байх байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, түүх соёлын дурсгалт газрууд тэдгээрийг уг маршруттай хэрхэн холбох боломж байгаа талаар мэдээлээ солилцлоо. Мөн аялагч, жуулчлагчдад зориулсан шинэ эвент арга хэмжээг хэрхэн бий болгох, малчид болон сумын иргэдэд хэрхэн орлого олох боломжийг нь нэмэгдүүлэх талаар сонирхолтой олон санааг гаргаж хамтран ажиллахаар болжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news