Сонгуулийн санал хураалт өглөөний долоон цагт эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт Дархан-Уул аймагт хуулийн дагуу дөрвөн сумын 39 санал авах байранд 26-ны өглөөний 07 цагт нэгэн зэрэг эхлэв.
Дархан сумын 467 дугаар хэсгийн хороо өглөөний 07 цагт тус хэсгийн хорооны бүх гишүүд саналын хайрцгийг онгойлгож намуудын ажиглагч нарт харуулан лацдаж бүртгэн санал хураахад бэлэн болгож санал хураалтаа эхлүүллээ. Тус 467 дугаар хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч Р.Батжаргал: “Манай хэсгийн хороо хуулийн дагуу санал хураалтаа яг цагт нь эхлүүллээ. Энэ санал авах байранд Дархан сумын Есдүгээр багийн нийт 1722 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Хуулийн дагуу өчигдөр бид 15 сонгогчийн саналыг битүүмжилсэн зөөврийн хайрцагаар урьдчилж авсанаа дөнгөж сая саналын хайрцагт тоолж хийгээд тэмдэглэл хөтөллөө. Мөн намуудын ажиглагч нар ажиллаж байна. Үүнд МАН-аас хоёр, АН, МАХН-аас тус бүр дөрвөн ажиглагч ажиллахаар бүртгэгдэж санал хураалтын явцыг ажиглаж байна. Санал хураалтыг дөнгөж эхлүүлсэн эхний минутад ахмад сонгогчид болон дунд, залуу үеийнхэн олноороо ирж саналаа өгч байгаа нь сонгогчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна” гэв.
Тус аймгийн хэмжээнд нийт 39-н хэсгийн хорооны санал авах байр ажиллаж үүнээс Дархан суманд 31, Шарын гол, Хонгор суманд тус бүр гурав, Орхон суманд хоёр санал авах байр ажиллаж эдгээрт нийт 380 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн Сонгуулийн Хорооны мэдээгээр энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад аймгийн хэмжээнд нийт 67017 сонгогч бичигдсэн бол нийт 66200 орчим саналын хуудас хүлээж авчээ.
Мөн сонгуульд оролцож байгаа гурван намын 370 ажиглагч ажиллахаар бүртгэгдэж сонгуулийн санал хураалтын явцыг ажиглаж байна. Дархан-Уул аймагт өглөө эрт тэнгэр бага зэрэг үүлтэй, сэржигнүүр салхитай сэрүүхэн сайхан байна.

Б.Норовсамбуу