МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-21 23:48:41
Дархан-Уул/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд Дархан-Уул аймагт ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийв.
Тэрбээр эхлээд Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн ажиллагсадтай дараа нь аймгийн Залуучууд театрт Дархан хотын сонгогчидтой уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч М.Энхболд Монгол Улсын улс төр, нийгмийн өнөөгийн байдал, улс орноо хөгжүүлж эдийн засгийн чадавхийг дээшлүүлж иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн тулд “Ээлтэй төр, Эвтэй Монгол” уриан дор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхээ онцлог хэсгийг танилцуулж сонгогчдын асуултад хариуллаа. Дараа нь Дархан хотын их хөлийн газар болсон “Дархан зах”-аар орж лангуу түрээслэгчид болон худалдан авагчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
                                                                                                                                                              Б.Норовсамбуу
Related news