“Сургалтын цогцолбор”-ын барилгын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт болон үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 140 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 189.3 сая төгрөгийн 37 төслийг дэмжиж батламжийг нь гардуулж санхүүжилт олгожээ.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт болон үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 140 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 189.3 сая төгрөгийн 37 төслийг дэмжиж батламжийг нь гардуулж санхүүжилт олгожээ. Уг төслийн нэг нь аймгийн Онцгой Байдлын газраас хэрэгжүүлж байгаа “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох сургалтын цогцолбор” байгууламжийн барилгын ажил юм. Тус барилга нь гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинээр баригдаж байгаа депогийн ар талын талбайд байгуулагдаж байна. Цогцолбор нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдаж байгаа бөгөөд утаат орчин, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглаж аврах ажиллагааг зохион байгуулж буулгах, аврах хоолой ашиглан авралт явуулах зэрэг аврах үндсэн хэсгүүдээс бүрдэж байна гэж аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр ярилаа.
Б.Норовсамбуу