Дархан Дулааны цахилгаан станцын бүрэн зогсолт эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн гал голомт болсон Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК ирэх оны өвлийн бэлтгэл ажилдаа аль хэдийн ороод үндсэн тоноглолуудаа засахаар бүрэн зогсолт хийж эхэлсэн анхны өдөр нь тус станцын дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Станц бүрэн зогсож байгаа энэ өдрүүдэд чухам ямар ажлууд хийгдэх вэ?
-Станц маань өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давлаа. Бид 2017-2018 оны өвлийн их ачааллыг даван туулах бэлтгэл ажилдаа ороод явж байна. Энэ ажлын хүрээнд үндсэн ба туслах тоноглолын засварын ажлуудыг бүрэн хийж дуусгах ёстой. Эдгээрийг хийж дуусгах станцын бүрэн зогсолтын ажил байдаг. Үүнийг Диспетчирийн Үндэсний төвтэй тохирсны дагуу зуны бага ачаалалд тусгагдсан хуваарийн дагуу хийгддэг. Манай станц бүрэн зогсож энэ дөрвөн хоногт хийхээр төлөвлөсөн тоноглолоо батлагдсан хуваарийн дагуу энэ сарын 19-22-ны хооронд бүрэн хийж дуусгана.
Станц ажиллаж байх үед хийж болдоггүй, өндөр даралтын шугам хоолой, трубины бусад ажлууд бий. Хими цехийн банк савнуудын цэвэрлэгээ, цахилгаан тоноглолын хуваарилах байгууламжуудын засварын ажлууд, мөн үнсэн сангийн шугам хоолой, тунгаасан усны утааны хийн яндан зэрэг ажлаа амжуулна. Түүнчлэн Дархан хотын дулаанжуулалт, өвөлжилттэй холбоотой шугам хоолой арматуруудын засварыг бүрэн хэмжээнд хийж авна. Яагаад гэвэл манайх Дарханы цорын ганц эрчим хүчний үйлдвэр учраас энэхүү бүрэн зогсолтын үед л бүх юмаа хийж авахгүй бол бусад үед зогсох, дулаанаар таслах эрх байдаггүй учраас шуурхай амжуулах ёстой. Энэ ажилд шаардлагатай материал сэлбэг, санхүү хөрөнгийн асуудлыг нь бүрэн шийдсэн. Эдгээрийг хийснээр бид өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний 50-60 хувийг хийгээд авна гэж тооцож байгаа.
-Халаалт зогсонгуут л зуны засварын ажилдаа орсон гэсэн. Станцын бүрэн зогсолтын үеийн засвараас гадна намар хүртэл ямар ямар гол засвар хийхээр төлөвлөв?
-Бид 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөөгөө боловсруулаад дараа жилийн өвлийг давах туслах тоноглолуудын засварын ажлуудаа халаалт зогссон өдрөөс л эхэлсэн. Энэ жил манайх дөрөвдүгээр зуухандаа их засвар хийнэ. Энэ зуухны халах гадаргууг бүрэн сольж найдвартай ажиллагааг нь хангаж есдүгээр сарын нэгэнд дуусгана. Хоёрдугаар машины их засварынэ ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулаад ажилд нь оруулсан. Үүнд нэлээд нарийн ажил шаардсан засвар хийгдэнэ. Бид энэ жил ерөнхийдээ хоёр үндсэн тоноглолын засвар хийхээр төлөвлөсөн маань энэ юм. Бусад үндсэн тоноглолуудын урсгал засварыг төлөвлөсөн хугацаанд нь хийснээр ирэх намар халаалт өгөхөд бүх засварууд бүрэн дуусна гэж үзэж байгаа. Станцын дотоод зохион байгуулалтын хувьд засварчид маань амардаггүй харин ашиглалтын ажилтнуудаа амраагаад явдаг жишгээрээ л ажиллана.
-Урьд нь трубины шинэчлэлийн ажил эхэллээ гээд нээлтээ хийж байсан санагдана. Дуусаагүй юу хэзээ ашиглалтад орох вэ?
-Дуусаагүй байгаа, техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү трубины шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж аваад гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Бид энэхүү 35 мега ваттын трубины шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлж ирэх жилийн зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хэсэг ашиглалтад орсноор өмнөх дөрвөн машин 52 дахь жилдээ ажиллаж байгаа болохоор элэгдэлд орсон учраас нөөц машин зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Ингэснээр дээрх дөрвөн машиндаа засвар хийх боломж ч бүрдэнэ.
-Трубин генератрыг чинь хийх өөр гүйцэтгэгчтэй байсан биш билүү? Шинээр гүйцэтгэгч сонгон шалгаруулсан гэхээр тэднээс татгалзсан гэсэн үг үү?
-Хуучин гүйцэтгэгчээс бид татгалзсан. Учир нь төлөвлөсөн хугацаандаа юмаа хийдэггүй, санхүүгийн чадваргүй байсан учраас шинэ гүйцэтгэгчийг яаманд сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн гүйцэтгэгчийг тодруулж аваад ажлаа эхлэж байна.

Б.Норовсамбуу