Төрийн байгууллагууд хамтын хүчээр сайхан сэтгэлийн аяныг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:59:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга С.Насанбат долоо хоног бүрийн баасан гаригт иргэдтэй ганцаарчилж уулздаг уламжлалтай.
Энэ удаагийн уулзалтын үеэр Дархан сумын “Малчин” багийн харьяат Э.Мөнхцэцэг өөрийн гэсэн газартай болох хүсэлтээ Засаг даргад тавьжээ.
Тэр хэдийгээр “Малчин” багийн харьяат боловч тус сумын нэгдүгээр багт айлын хашаанд аж төрж 7-16 насны дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон группд байдаг эмэгтэй юм. Түүнд туслах үүргийг аймгийн Засаг дарга Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэг болгосоны дагуу тус хэлтсийн харьяанд байдаг агентлагууд нэгдэж хамтын хүчээр өрх толгойлсон эмэгтэйд туслаж нэгдүгээр багийн “Пионерийн 14 дүгээр гудамж”-ны 88 тоотод суух албан ёсны хаягтай боллоо.
Өрх толгойлсон эмэгтэйд туслах ажилд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, ГХБХБГ, Ус цаг уур, Орчны шинжилгээний төв, Стандартчилал, Хэмжил зүйн хэлтэс, Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газар, Дархан зам тээвэр, ХХААГ, н.Янжмаа захиралтай “Хангай зах”-ын захиргаа, иргэн н.Отгонсүрэн нар хамтарч гэр бүлийн хэрэгцээнд зориулалттай 627 м2 талбайтай өмчлөлийн газрын гэрчилгээг олгуулж хашааг нь барьж өгчээ.
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Related news