“Гос хот” өрхийн ЭМ-ийн шинэ төв нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:49:48
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Алслагдсан багийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна” гэж заасан.
Энэ дагуу Дархан сумын 7, 8 дугаар багийн нийт 11 мянга орчим иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гос хот” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ салбар нээлтээ хийв.
“Гос-хот” Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Ганболд: “Шинээр нээгдэж байгаа тус салбарт эмч, сувилагч тус бүр дөрөв ажиллаж тойргийн иргэдэд хүргэдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх юм. Орон нутгийн хөгжлийн сангийн 160 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан сумын дээрх багийн иргэд өөрийн нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжоор хангагдаж өмнө нь ачаалал ихтэй байдаг байсан манай төв салбарын ачаалал эрс багасч үйлчилгээний чанар  сайжирна” гэлээ. 
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Related news